Wednesday, June 14, 2017

2013-2016 оны хороонд хийгдсэн бүтээн байгуулалтууд

МЭДЭЭЛЭЛ

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас зохион байгуулж байгаа "Иргэдэд төрийн үйлчилгээг сурталчлах, цахим үйлчилгээ үзүүлэх аян" амжилттай болж өндөрлөлөө.
2017.05.26-ны өдөр 6-р хорооны Баянзүрх, Ханталс захын хажуугийн байршилд 10:00-14:00 цагийн хооронд ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүллээ.




ЭХ ҮРСИЙН БАЯР

Эх үрсийн баярын өдөр манай хорооны Д.Ариунтунгалаг, Н.Болор, С.Бурмаа, Д.Гантуяа, Э.Мөнгөнгэрэл, Ж.Мөнхтуяа, Б.Ононтуул, Э.Одгэрэл, Н.Соёлмаа, Ж.Тогтуур, Н.Саруул нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 122 дугаар зарлигаар "Алдарт эхийн 2 дугаар" одонгоор шагнууллаа. Шагналыг Хорооны Засаг дарга Б.Одончимэг гардуулж өглөө. 

МАНАЙ ХОРОО ХҮҮХДҮҮДДЭЭ ЗАЙРМАГ БЭЛЭГЛЭЛЭЭ

Эх үрсийн баярын өдөр хорооны хүүхэд багачууддаа зайрмаг бэлэглэлээ. Манай хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг #ЗЭЛ_УНАГА ХХК ны захирал Соном 100 000 төгрөг, #ХАШ зочид буудал, #АМЕРИК_БАРААдэлгүүр хүүхдийн бэлэг хандивлалаа. Хүүхдүүд баярлуулах ажилд хамтарч оролцсон аж ахуй нэгжүүддээ #БАЯРЛАЛАА... 
2017 он 06 сарын 01
😀         

ЗАРЛАЛ

2017 оны 6 сарын 1-нд Алдар эхийн одонгоор шагнуулсан эхчүүд 2 хувь цээж зураг, Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан байх/, Одонгийн үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан байх/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өргөдлийн хамт хорооны халамжийн ажилтанд 6 сарын 30-ны дотор өгч ОДОНГИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ДЭВТРЭЭ нээлгэнэ үү.



😀

БИД ЖУРМЫН ДАГУУ АСУУДЛАА ШИЙДҮҮЛЛЭЭ.

2017 оны 5 сарын 30-нд 6-р хорооны 21-р байрны 206 өрхийн Нийтийн эзэмшлийн талбайд Зогсоол бариулахыг дэмжихгүй байна гэсэн Өргөдөл, гарын үсэг, холбоо барих дугаар бүхий бичгийг Хорооны СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргэж өгсөн билээ. Зогсоол барих асуудлыг оршин суугчдын 71 хувь нь дэмжээгүй тул МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР зогсоол барих асуудлыг хэлэлцүүлэх БОЛОМЖГҮЙ болох тухай Ви Эйч Энд Би компанид хариу өгчээ. ЖУРМЫН ДАГУУ БИД АСУУДЛАА ШИЙДҮҮЛЖ чадлаа. ИРГЭДИЙН ОРОЛЦОО ИЙМ ХҮЧТЭЙ БИЛЭЭ.

2017 оны 6 сарын 12

В, С вирус илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдана уу

2017 оны 6 сарын 15

2018 оны 1 дүгээр улирлын тайлан

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТСИЙН 6 ДУГААР ХОРООНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГА...