Sunday, April 8, 2018

2018 оны 1 дүгээр улирлын тайлан


БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТСИЙН 6 ДУГААР ХОРООНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГАНГААГИЙН ОТГОНБААТАРЫН 2018 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН


2018 оны 03 дугаар сарын 29                                                                           Улаанбаатар хот
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Сургалт сурталчилгаа хариуцсан зохион байгуулагч Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллаж, ажлын төлөвлөгөө бичиж хэлтсийн даргаар батлуулан, төлөвлөгөөний биелэлтийг тооцуулж, илтгэх хуудсаар мэдээллэн, дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас өгсөн чиглэлийн дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
1.Зохион байгуулалтын чиглэлээр
         1.Ажлын төлөвлөгөөг бүтэн жил, улирал, долоо хоногоор нарийвчлан гаргаж хэлтсийн даргаар батлуулан төлөвлөгөөний дагуу ажилласан.
         2. Хорооны Иргэний танхимын албан ёсны фэйсбүүк /Баянзүрх дүүрэг Зургаадугаар хороо / профайл, группт зөвхөн хорооны иргэдээ нэмж мэдээ, мэдээллийг тогтмол оруулж байна. Өнөөдрийн байдлаар 1760 гишүүн фэйсбүүкийн группдээ нэмсэн байна.
        3.Сургалт сурталчилгаа хариуцсан зохион байгуулагчаас санаачлан зохион байгуулсан ажил болон хамтран зохион байгуулсан ажлын мэдээллийг илтгэх хуудсаар хэлтэст хүргүүлж, удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ажилласан.
       4. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээж авч холбогдох байгууллагуудад хүргэж ажилласан.
       5. Зар мэдээний самбарт НИТХ, Дүүргийн ИТХ-аас баталсан Тогтоол, шийдвэрүүдийг тавьж иргэдэд мэдээлэл хүргэсэн.
       6. НИТХ-ын Төлөөлөгч Ч.Гантулга Сар шинийн баярыг тохиолдуулан хорооны иргэний танхимд уулзалт зохион байгуулж ахмад настай 10 иргэнд гарын бэлэг гардуулсан. Иргэний танхимдаа уулзалтыг зохион байгуулж бэлтгэл ажлыг хангаж ажилласан.
        7. 2017 онд үүссэн Архивын баримтуудыг ИТХ-ын Ажлын албаны архивчид хүлээлгэж өгсөн.
         8. Ахмадын зөвлөлийн танилцуулга номны эхийг бэлтгэсэн. Ахмад настны тухай хуулиар танилцуулга брошур бэлтгэсэн.
         9.Иргэний танхимын үйл ажиллагааны талаар танилцуулга брошур бэлтгэсэн.
         10. Хорооны хэсгийн байцаагчийн тайлангийн хурлыг Иргэний танхимд зохион байгуулсан.
2. Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр:
         1. 2017 оны 12 дугаар сарын  13-ны өдрийн Засгийн газрын 340 дүгээр тогтоолыг иргэдэд танилцуулж мэдээлэл хүргэж ажилласан.
  
        2. 2018 оны 1 дүгээр сарын 4-нөөс 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл улс орон даяар цэргийн тоо бүртгэлийн ажил явагдсан. Цэргийн тоо бүртгэл хийх ажилд оролцож амралтын 3 өдөр ажилласан.  
        3. 2018 оны 1 дүгээр сарын 11-нд Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нээлттэй хэлэлцүүлэгт хорооны иргэдээ хамруулсан.
           4. 2018 оны 1 дүгээр сарын 13 нд хорооны 62 дугаар байрны иргэд, аж ахуй нэгж байгууллагын ажилтнуудад Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж шинээр барих журмыг хорооны Сургалт сурталчилгаа хариуцсан зохион байгуулагч танилцуулж мэдээлэл хийсэн.  
       5. 2018 оны 01 дүгээр сарын 21-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дүүргийн иргэдтэй уулзахад хорооны иргэдээ хамруулж оролцсон.
        6. Хорооны иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Иргэний танхимд цаг өгч 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдрөөс 2 дугаар сарын 19 хүртэл бүжгийн сургалт зохион байгуулсан.
    7. 2018 оны 01 дүгээр сарын 24 нд ИТХ-ын Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтэс хариуцаж зохион байгуулсан Цус бэлэглэх донорын өдөрлөгт хорооны 3 иргэнтэй хамт оролцсон.
       8. 2018 оны 01 дүгээр 27 нд глоб 29 дүгээр байрны СӨХ-ны хурлыг Иргэний танхимд зохион байгуулсан. Хуралд хорооны алба хаагч нарыг төлөөлж оролцсон.
       9. 2018 оны 01 дүгээр сарын 30 нд Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэстэй хамтарч Нийгмийн даатгалын багц хуулийн талаарх сургалтыг Иргэний танхимд зохион байгуулсан. Сургалтанд 22 иргэн оролцсон.
        10. 2018 оны 01 дүгээр сарын 25 нд ИТХ-аас ирүүлсэн 1/44 тоот албан бичгийн дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулах чиглэлд хийх ажил, арга хэмжээний талаар судалгаа авч, фэйсбүүк хаягаар лайв хийж иргэдээс санал авч албан бичгийн хариу явуулсан.
       11. 2018 оны 02 дугаар сарын 02-нд хорооны ажилтнууд сар бүр нэг сургууль, цэцэрлэгт ном хандивлаж байхаар тогтож БЗД-ийн 127-р сургуулийн 2в ангид Үлгэрийн ном, Зүйр цэцэн үгс, Сургамжит үлгэр, Оньсого, Ертөнцийн гурав, Хүүхдийн дууны ном зэрэг 26 номыг хүргэж өгсөн.
        12. 2018 оны 01 дүгээр сарын 30 нд Дүүргийн Газрын албанаас ирүүлсэн нийтийн эдэлбэрийн зам талбайн орц гарцыг хааж барьсан хашаа, хайс бусад төрлийн хаалтуудын судалгааг гаргаж ирүүлнэ үү гэсэн албан бичгийн дагуу ажиллаж зөрчилтэй газруудын судалгааг гарган албан бичгийн хариу хүргүүлсэн.
         13. 2018 оны 02 дугаар сарын 06-нд Дүүргийн ИТХ, ЗДТГ, Ахмадын хорооноос Ахмад настнуудаа Бөхийн өргөөнд хүлээж авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд хорооны 75 ахмад настныг хамруулж, ССХЗБ хамт оролцсон.
         14. Оном сан, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 6-р хорооны иргэдээс шинжилгээнд хамрагдах иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, сонгогдсон иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулсан.
          15. 2018 оны 02 дугаар сарын 09-нд Дүүргийн ИТХ-д ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ахмад настан, шинэ Үндсэн хууль батлалцаж байсан Дүүрэгтээ амьдарч байгаа АИХ-ын депутатуудаа хүлээж авч хүндэтгэл үзүүлэх ажилд оролцож мэндчилгээ дэвшүүлж дуу дуулсан.
          16. 2018 оны 02 дугаар сарын 09 нд Дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран Галын аюулгүй байдал, Өрхийн бэлэн байдал сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
       17.  2018 оны 03 дугаар сарын 01-нд Зөрчлийн тухай хуулийн танилцуулга сургалтыг 25-р хорооны Иргэний танхимд зохион байгуулж хорооны иргэдийн хамт оролцсон.  
         18. 2018 оны 03 дугаар сарын 04-нд Элит СӨХ-ны удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн хурлыг Иргэний танхимд зохион байгуулсан.
         19. 2018 оны 03 дугаар сарын 12-нд Андуудаа одонгоо зүүцгээе хүндэтгэлийн цэнгүүнд хорооны иргэдийн хамт оролцсон.
        20. 2018 оны 03 дугаар сарын 12-нд БЗД-ийн 133 дугаар сургуулийн суралцагч нарыг Дүүргийн ИТХ, хурлын Ажлын алба, хороодын Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцуулж аялал зохион байгуулсан.
        21. 2018 оны 03 дугаар сарын 14-нд хорооны 71-р байрны СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлыг Иргэний танхимд зохион байгуулсан.
      22. 2018 оны 03 дугаар сарын 16 -нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүлэг болгон чадавхижуулах сургалтыг 15-р хорооны Иргэний танхимд зохион байгуулсан.
          23. 2018 оны 03 дугаар сарын 20 нд Оюутны хотхонд үүсээд буй хогны асуудлаар МУБИС-ийн нийтлэг үйлчилгээний албаны дарга Ч.Шатархүү болон Боловсролын их сургуулийн оюутны байрны багш нар, хорооны алба хаагчид, НҮГ-2 байгууллагын ажилтнуудын уулзалтыг Иргэний танхимд зохион байгуулсан.
         24. 2018 оны 03 дугаар сарын 24-нд хорооны 75 дугаар байрны Их хөгжил СӨХ-ны хурлыг хорооны иргэний танхимд зохион байгуулсан.
         25. 2018 оны 03 дугаар сарын 28 нд 6, 15, 18, 25, 26 дугаар хороодын залуучуудын дунд Иргэний танхим үүсч байгуулагдсаны 3 жилийн ойн хүрээнд Дартсын тэмцээн зохион байгуулсан.
        26. 2018 оны 03 дугаар сарын 29 нд Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Эрдэнийн санаачлагаар Бусан хотын нүдний эмч нар БЗД-т үзлэг хийсэн. Хорооны 2 ахмад настан, 4 хүүхэд нүдний хараагаа шалгуулж шил тааруулуулсан.
        27. Зөрчлийн тухай хуулиас танилцуулга бэлтгэж 71, 22б, 64 дүгээр байрны оршин суугчдад танилцуулга хүргэсэн.
        28. 2018 оны 03 дугаар сарын 18 нд хорооны Иргэний танхимд цэргийн баярын арга хэмжээ зохион байгуулсан.
           29. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай баригдах болсон. Тоглоомын талбай барих байршлын судалгаа хийж 11 байршилд очиж танилцсан.
Ур чадвараа дээшлүүлж, хөгжүүлэх чиглэлээр:
1.    2018 оны 02 дугаар сарын 11,12нд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан
загалмай нийгэмлэгтэй хамтран “Гамшиг, Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгуулсан. Тус сургалтад хамрагдаж сайн дурын идэвхитэн гишүүн болсон.
 

Дүгнэлт
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Сургалт сурталчилгаа хариуцсан зохион байгуулагч төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа гүйцэтгэж 1 дүгээр улирлын ажлын тайлангаа танилцууллаа. 1 дүгээр улиралд хийхээр төлөвлөсөн ажлуудаас Эерэг сэтгэлгээний давлагаа төслийн сургалт 4 дүгээр сард зохион байгуулагдахаар болж хойшилсон тул 1 дүгээр улиралд хийгдээгүй болно. Бусад төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцэтгэсэн байна.
            Андуудаа одонгоо зүүцгээе арга хэмжээ, Цэргийн тоо бүртгэлийн ажил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн уулзалт зэрэг ажлууд төлөвлөгөөнд тусгагдаагүй хийгдсэн болно.
     


                        ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦСАН:
                        СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ
                        ХЭЛТСИЙН ДАРГА                                    Ч.МӨНХСАЙХАН

                        ТАЙЛАН ГАРГАСАН:
                        СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН
      ЗОХИОН БАЙГУУЛАГЧ                              Г.ОТГОНБААТАР

                             




Saturday, January 6, 2018

2017 Ажлын тайлан

6 ДУГААР ХОРООНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГАНГААГИЙН ОТГОНБААТАРЫН 2017 ОНЫ
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ
(Илтгэх хуудас)


Төлөвлөгөө /1-р улирал ССХЗБ/

                                                                                                                                                                                                                                                             БАТЛАВ
СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТСИЙН
  ДАРГА                               А.ЛХАГВАДОРЖ
                                                                                                                                                                                                                                                       2018 оны ... дүгээр сарын ...өдөр

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Сургалт сурталчилгаа хариуцсан зохион байгуулагчийн
2018 оны нэгдүгээр улирлын ажлын календарьчилсан төлөвлөгөө


Алдарт эхийн одонгоор шагнуулах иргэд материалаа 2 сарын 15 ны дотор өгнө үү


2018 оны Цэргийн тоо бүртгэлд хамрагдана уу



Хөдөө орон нутгаас шилжиж ирэх иргэдийн анхааралд


Цалинтай ээж тэтгэмжийн бүрдүүлэх материал

0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмж авах иргэн доорхи материал бүрдүүлнэ
1. Өргөдөл
2. Цээж зураг 1 %
3. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
4. Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт
5. Хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт
7. Хорооны засаг даргын тодорхойлолт
2018 оны 1 дүгээр сарын 2-ноос материал хүлээж авна.

2018 оны 1 дүгээр улирлын тайлан

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТСИЙН 6 ДУГААР ХОРООНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГА...