6 ДУГААР ХОРООНЫ СУРГАЛТ
СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГАНГААГИЙН
ОТГОНБААТАРЫН 2017 ОНЫ
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ
(Илтгэх хуудас)
1.Төрийн албан хаагчийн үүргийн биелэлт
1.1.Төлөвлөсөн ажил, үйлчилгээний хэрэгжилтийг ажил, үйлчилгээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
(тоо, чанар, хугацаа) бүрээр тооцсоны үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:
Төлөвлөсөн нийт ажил,
үйлчилгээ, тэдгээрийн шалгуур үзүүлэлт
(тоо, чанар, хугацаа)
бүрээр хүрэх түвшин
|
Жинхэнэ гүйцэтгэл
(тоо, чанар, хугацааны шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)
|
Тухайн нийт ажил, үйлчилгээний биелэлтэд менежерийн өгсөн үнэлгээ
(Нийт ажил, үйлчилгээ бүрийн биелэлтэд 0-40 оноо)
|
1
|
2
|
3
|
1.Чиг үүргийн
үндсэн зорилтын хүрээнд хийсэн ажил, үйлчилгээ
|
Баянзүрх
дүүргийн 6 дугаар хорооны Сургалт сурталчилгаа хариуцсан зохион байгуулагч
Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллаж, ажлын төлөвлөгөө бичиж
хэлтсийн даргаар батлуулан, төлөвлөгөөний биелэлтийг тооцуулж, илтгэх
хуудсаар мэдээллэн, дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас өгсөн чиглэлийн дагуу
дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
1. Ажлын төлөвлөгөөг улирал, сар, долоо хоногоор
нарийвчлан гаргаж хэлтсийн даргаар батлуулан төлөвлөгөөний дагуу ажилласан.
2. Хорооны Иргэний танхимын албан ёсны фэйсбүүк
/Баянзүрх дүүрэг Зургаадугаар хороо / профайлд хорооны иргэдээ нэмж 1526
найз, /Баянзүрх дүүрэг Зургаадугаар хороо / группт 1385 гишүүнтэй болж Монгол
Улсын хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, Нийслэл, Дүүргийн ИТХ-ын тогтоол,
Засаг даргын Захирамж, түүний хэрэгжилтийн талаарх мэдээ, мэдээллийг тогтмол
оруулан ажиллаж байна. Тус хаягаар хорооны иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг
хүлээж авч холбогдох газруудад уламжилж ажиллаж байна.
3.Сургалт сурталчилгаа хариуцсан зохион байгуулагчаас
санаачлан зохион байгуулсан ажил болон хамтран зохион байгуулсан ажлын
мэдээллийг илтгэх хуудсаар хэлтэст хүргүүлж, удирдлагуудаас өгсөн үүрэг
даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ажилласан.
4. 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрөөс хэрэгжиж
эхэлсэн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн танилцуулга бэлтгэж
хорооны хорин таван байрны 530 өрхөд хүргэж өгсөн. Хуулийн танилцуулга хүлээж
авсан тухай гарын үсэг зуруулж холбоо барих дугаар, фэйсбүүк хаягийг нь авч хорооны
фэйсбүүкийн группт нэмсэн.
5. 2017 оны 1 дүгээр сарын 13 нд ХД 37
байрны 8 айлд, 2017 оны 1 дүгээр сарын 14 нд монтед 1, 2 дугаар байрны 34
айлд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн танилцуулга хүргэж
өгсөн.
6. 2017 оны 1 дүгээр сарын 15 нд 31-8
байрны 25 айлд, 2017 оны 1 дүгээр сарын 16 нд 31-15 байрны 14 айлд “Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн танилцуулга хүргэж өгсөн.
7. 2017 оны 1 дүгээр сарын 17 нд 29 дүгээр
байрны 33 айлд, 2017 оны 1 дүгээр сарын 18 нд 30 дугаар байрны 12 айлд “Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн танилцуулга хүргэж өгсөн.
8. 2017 оны 1 дүгээр сарын 31 нд 24
дүгээр байрны 48 айлд, 2017 оны 2 дугаар сарын 01 нд 13а, б байрны 5 айлд
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн танилцуулга хүргэж өгсөн.
9. 2017 оны 2 дугаар сарын 2 нд 18
дугаар байрны 31 айлд, 2017 оны 2 дугаар сарын 03 нд 55 дугаар байрны 43 айлд
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн танилцуулга хүргэж өгсөн.
10. 2017 оны 2 дугаар сарын 6 нд 48
дугаар байрны 31 айлд, 2017 оны 2 дугаар сарын 07 нд 49 дүгээр байрны 48 айлд
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн танилцуулга хүргэж өгсөн.
11. 2017 оны 2 дугаар сарын 8 нд 42
дугаар байрны 34 айлд, 2017 оны 2 дугаар сарын 09 нд 31 дүгээр байрны 39 айлд
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн танилцуулга хүргэж өгсөн.
12. 2017 оны 2 дугаар сарын 20 нд 66
дугаар байрны 21 айлд, 2017 оны 2 дугаар сарын 21 нд 62 дугаар байрны 23 айлд
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн танилцуулга хүргэж өгсөн.
13.
2017 оны 3 дугаар сарын 15 нд 56 дугаар байрны 39 айлд, 2017 оны 3 дугаар сарын
16 нд 39, 38 дугаар байрны 42 айлд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”
хуулийн танилцуулга хүргэж өгсөн. 14. 2017 оны 4 дүгээр сарын 20 нд 25 дугаар
байрны 20 айлд, 2017 оны 5 дугаар сарын 1 нд 25а байрны 6 айлд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй
тэмцэх тухай” хуулийн танилцуулга хүргэж өгсөн.
15. 2017 оны 5 дугаар сарын 17 нд 23
дугаар байрны 56 айлд, 2017 оны 5 дугаар сарын 18 нд 51 дүгээр байрны 8 айлд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй
тэмцэх тухай” хуулийн танилцуулга хүргэж өгсөн.
16. Хан талст захын баруун талын явган
хүний замыг дайруулж иргэд машинаа байрлуулдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд
ямар ажил зохион байгуулвал болох вэ гэсэн асуулгын хүрээнд онлайн
хэлэлцүүлэг 2017 оны 2 дугаар сарын 2-нд явуулсан. Хэлэлцүүлгээс гарсан
саналуудыг нэгтгэж Дүүргийн Замын цагдаагийн хэлтэст Хан талст захын баруун
талын машин замыг нэг урсгалтай болгох, явган хүний замыг чөлөөлөх талаар
хүсэлт гаргасан. Санал хүсэлтийн дагуу 2017 оны 8 дугаар сард Ханталст захын
баруун талын машин зам дээр эгнээ тусгаарлагч тавьж явган хүний замыг чөлөөлсөн.
17. Хүүхдээ бие махбодийн шийтгэлгүйгээр хүмүүжүүлэх нь
сэдэвт сургалтыг Дүүргийн насан туршийн боловсролын төвтэй хамтарч 2017 оны 2
дугаар сарын 8 нд Иргэний танхимд явуулсан. Сургалтанд 15 иргэн хамрагдсан.
18. 2017 оны 2 дугаар сарын 14-нд
Хорооны Иргэний танхимд "Түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх нь,
Түлэгдэлтэнд үзүүлэх анхны тусламж" , "Орчны эрүүл мэнд"
сэдвээр Дүүргийн эрүүл мэндийн төвийн халдвар судлаач Т.Ууганзаяа, Өрхийн
эмнэлэгийн нийгмийн ажилтан Пүрэвцэрэн нар Хорооны иргэдэд сургалт явуулсан.
Сургалтын тоног төхөөрөмжийг бэлтгэж иргэдийг хамруулж ажилласан. Сургалтанд
12 иргэн хамрагдсан.
19. Хорооны цагдаагийн хэсгийн
байцаагч дэслэгч Эрхэмбаяр 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа 2017 оны
1 дүгээр сарын 14 нд Иргэний танхимд зохион байгуулсан. Тайлангийн хуралд 26
иргэн оролцсон. Иргэний танхимын ажилтан залны зохион байгуулалт хийж
тайлангийн хурлыг зохион байгуулсан.
20. 31-р байрны өргөтгөлд үйл
ажиллагаа явуулдаг “Автомат тоглоомын газар” хууль тогтоомж зөрчиж ажиллаж
байгаа талаар тус байрны иргэдээс санал хүсэлт, гомдол ирсний дагуу Дүүргийн
Цагдаагийн 2-р хэлтэст өргөдөл гаргаж тоглоомын газрын үйл ажиллагааг
шалгуулж, хаалгасан. Автомат тоглоомын газар нь цагийн хязгааргүй ажиллаж
оршин суугчдыг машины зогсоолгүй болгож, тав тухтай амьдрах нөхцлийг нь
алдагдуулж байсан юм.
21. Цагаан сарын баярыг тохиолдуулан
Хөгжлийн бэрхшээлэй иргэдийн Хороо хариуцсан дарга Б.Уранцэцэгтэй хамтарч
хорооны хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай
10 иргэнд бэлэг өгсөн. Тус бэлгийг 6-р хороонд үйл ажиллагаа явуулдаг
Баянзүрх захын захиргаанд хүсэлт тавьж шийдвэрлүүлсэн.
22. Дүүргийн Засаг даргын Захирамжийн дагуу 2017 оны 2
дугаар сарын 18-нд Хорооны нутаг дэвсгэрт нийтийн цэвэрлэгээн зохион
байгуулсан. Цэвэрлэгээ зохион байгуулахаас өмнө хорооны иргэдээс цэвэрлэх
газруудын талаар судалгаа авч цэргийн тоо бүртгэлд хамрагдаагүй залуучуудын
хамт 31-8 байрны урд тогтсон цас мөстэй талбайг, хан талст захын хажуугийн
хогийг, орчлон констракшны барилгын гадна мөсийг, 21 р байрны гадна хогийг,
31-р байрны урд талын хүүхдийн тоглоомын талбайн хогийг цэвэрлэсэн.
23. Хорооны нутаг дэвсгэрт байрлах Гоожингийн өндөр
барилгын талаар иргэдээс ирсэн саналын дагуу БСШУСЯ-нд хүсэлт уламжилсан. Тус
яамнаас Нийслэлийн Соёл урлагийн газарт хүсэлтийг шилжүүлж соёл урлагийн газраас
хүсэлтийн хариуг авч хорооны иргэдэд мэдээлэл хүргэсэн.
24. Ганманлай, Элит, Сэлбэ 24, БЗД 6-56, Асар зэрэг 5
СӨХ-тэй холбоотой санал, гомдол ирсэн. Сургалт сурталчилгаа хариуцсан зохион
байгуулагч СӨХ-дын үйл ажиллагаатай танилцаж санал, гомдол ирүүлсэн иргэдэд
хариу мэдээлэл хүргэж ажилласан.
25. Цэргийн албаны тухай хууль, Иргэдээс төрийн
байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай
хуулийн танилцуулга бэлтгэж хорооны зар мэдээний самбарт байршуулсан. 26. 2017 оны 2 дугаар сарын 20-нд Төрийн дээд
одон медаль гардуулах үйл ажиллагааны зургийг авч шагнал авсан иргэдэд
зургийг нь плаш дискэнд хуулж өгсөн.
27. 2017 оны 3 дугаар сарын 10-нд
Нийгмийн даатгалын багц хуулийн талаарх сургалтыг дүүргийн Эрүүл мэнд
нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Хулан хорооны Иргэний танхимд
явуулсан. Иргэний танхимын ажилтан иргэдэд зар хүргэж, сургалтын танхимыг
бэлтгэсэн. Сургалтанд 28 иргэн хамрагдсан.
28. Дүүргийн ИТХ-ын вэб сайтад хурлын Ажлын албаны болон
Төлөөлөгч нарын хийсэн ажлын мэдээллийг нийтэлсэн. 29. 25-р байрны иргэдээс байрныхаа
хажуу дахь газрын маргааныг шийдвэрлэсэн эсэхийг мэдэж өгөхийг хүссэний дагуу
Нийслэлийн газрын албаны Баянзүрх дүүрэг хариуцсан мэргэжилтэн Баярмагнайтай
уулзаж мэдээлэл аван 25-р байрны оршин суугчдад хүсэлтийн хариуг өгсөн.
30. 2017 оны 3 дугаар сарын 18-нд
Цэргийн баярын өдөрт зориулсан Бүжиг Иргэний танхимд зохион байгуулсан. Ахмад
настан 10 иргэн ирж оролцсон.
31. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Ажлын албаны Иргэний Оролцооны хэлтсийн 6,15,18,25,26 дугаар хорооны Иргэний
Танхимын ажилтнууд, Дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран 2017 оны 03
дугаар сарын 28-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн
танилцуулгыг хийсэн. Хуулийн танилцуулгад Хороодын Засаг дарга нар, Хамтарсан
багийн гишүүд, Цагдаагийн хэсгийн ажилтнууд, иргэд нийт 48 хүн оролцсон.
32. Ахмад настнуудын дунд зохион байгуулагддаг “Дуулъя
бүжиглэе” урлагийн наадамд хорооны ахмад настнуудаа бэлтгэж оролцуулсан. 2017
оны 4 дүгээр сарын 6-нд болсон тус урлагийн наадамд “Адуучин” бүжгээр
оролцсон Худалдааны Тэргүүний ажилтан, Бүх ард түмний урлагийн наадмын Алт,
мөнгө, хүрэл медальт Цогоо 1-р байр, Эстрад дууны төрөлд Эх үрсийн элбэрэл
дууг дуулж Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонт Сарантуяа 1-р байр,
Цэнгээнт бүжгийн төрөлд 6А номертой оролцсон Хөдөлмөрийн гавъяаны улаан
тугийн одонт, физик математикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү,
Хос протнер Спортын гимнастикийн дэд мастер Нямдэлгэр нар 1-р байр, Хөгжмийн
төрөлд Монгол ардын 2 дуу “Юндэн гөөгөө” “Хоёр сэтгэл” дууг тоглож Сарантуяа,
Шооногой, Сүхээ нар 1-р байр эзлэж гала тоглолтонд оролцох эрхтэй болсон.
33. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хорооны
нутаг дэвсгэрт ямар ажил хийх вэ гэсэн санал асуулга авч, саналын дүнг
нэгтгэн дүүргийн ЗДТГ-т хүлээлгэн өгсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх Иргэдийн Нийтийн хурал зохион байгуулж
дүүргийн ИТХ-ын Ажлын албаны зохион байгуулалтын хэлтэст тайлан мэдээг
хүргэсэн.
34. ШУТИС-ийн актлагдсан оюутны II
байрны гадна хашаа зам тээврийн осол гаргахад хүргэж байсан тул оюутны байрны
гадна талын хашааг дотогш нь оруулж барих, Ганманлай СӨХ-ийн хариуцдаг Монтед
1 байрны дээд давхраас тоосго унах магадлалтай болсон тул Мэргэжлийн хяналтын
хэлтсийн барилгын асуудал хариуцсан мэргэжилтнээр дүгнэлт гаргуулах, цаашид
дээврийн засвар үйлчилгээг хийх тухай Иргэдийн Нийтийн Хурлын албан бичиг
бэлтгэж холбогдох хүмүүст хүргэсэн.
35. Машины зогсоол хүртээмжгүйгээс
болж Хан талст захын баруун талын явган хүний замыг дайруулж иргэд машинаа
байрлуулдаг. Иймээс явган зорчигчид явах замгүй болж машин замаар зорчдог нь
зам тээврийн осол гарахад хүргэдэг юм. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
төлөөлөгч А.Баярт тус газрын явган хүний замыг чөлөөлж хашлага хийж өгөхийг
хүсэж хүсэлт явуулсан.
36. Хорооны 31-р байрны урд байрлах тоглоомын талбайн хажуугийн
чулуу шороотой хэсэг газрыг цементлүүлэх хүсэлт хорооны иргэдээс ирсэн тул
санал хүсэлтийг нэгтгэж НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгын туслахад хүргэж өгсөн.
5 сарын эхээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж Төсвийн
тодотгол хэлэлцэх үеэр саналыг оруулъя гэсэн боловч 2017 онд энэ ажил
хийгдээгүй.
37. 2017 оны 4 дүгээр сарын 28-нд Хорооны өрхийн
эмнэлэгийн тайлангийн хурал Иргэний танхимд зохион байгуулагдсан. Хороонд
бүртгэлтэй 10220 иргэн, түр оршин суугч 4000 гаруй оюутанд Эмнэлэгийн
үйлчилгээг 5 эмч, 5 сувилагч үзүүлж байна. Сургалт сурталчилгаа хариуцсан
зохион байгуулагч хурлын зохион байгуулалтанд ажиллаж хурлын зал бэлтгэсэн.
Хорооны ажлын албыг төлөөлж хуралд оролцож иргэдээс санал хүсэлт хүлээж
авсан. Тайлангийн хуралд 22 иргэн оролсон.
38. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн нутаг
дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж
байгуулах тухай журамд өөрчлөлт оруулж баталсан байдаг. Энэ журмын дагуу
зосгоол барих нийтийн эзэмшлийн талбайд мэдээллийн самбар байршуулж тухайн
байрны иргэдээс санал авна. Мэдээллийн самбар 18 хоног байрлуулсан хугацаанд
оршин суугчдаас ямар нэгэн санал ирүүлээгүй тохиолдолд зогсоол барихыг
дэмжсэн гэж тооцогдох заалттай. Тус журмын дагуу “Ви эйч энд би” компаниас
6-р хорооны 21-р байрны хажуугийн хүүхдийн тоглоомын талбайн дор зогсоол
барих тухай самбар байрлуулсан. Хорооны Сургалт сурталчилгаа хариуцсан зохион
байгуулагч тус байрны оршин суугчдын саналын дагуу 211 өрхөөр орж зосгоол
барихыг дэмжиж байгаа эсэх талаар санал авч нийт өрхийн 71 хувь нь зогсоол
барихыг дэмжээгүй тул Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт
зогсоол барихыг дэмжихгүй байна гэсэн саналыг 2017 оны 5 дугаар сарын 30-ны
өдөр уламжилсан. Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас өргөдлийн хариу
ирж хүүхдийн тоглоомын талбайн дор зогсоол бариулахааргүй болсон.
39. Хорооны хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн зөвлөлийн дарга Б.Уранцэцэг, Сургалт сурталчилгаа хариуцсан зохион
байгуулагч Г.Отгонбаатар нар Ханталст ХХК-ны Баянзүрх худалдааны төвийн
Х.Энхтөр захиралтай Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулахад хамтарч
оролцож дэмжлэг үзүүлэхийг хүсэж уулзсан. Компаны зүгээс хүсэлтийг хүлээж авч
хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхдэд бэлэг өгсөн.
40. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Ажлын Албаны Сургалт Сурталчилгааны хэлтсийн 2 дугаар баг “Иргэдэд төрийн
үйлчилгээг сурталчлан таниулах, цахим
үйлчилгээ үзүүлэх, Хурлын байгууллага болон Иргэний танхимын үйл ажиллагааны
талаар мэдээлэл өгөх” аяныг 6,18,25,26
дугаар хороодоор 2017 оны 05 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд явуулын Иргэний
танхимын үйлчилгээгээр зохион байгуулан ажилласан. Энэхүү аяны хүрээнд дүүрэг
болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Алба хэлтсүүдийн талаар мэдээлэл хүргэж,
гарын авлага тарааж, Эх орны хишиг 1072 хувьцаа, хүүхдийн мөнгө авч байгаа
бүртгэлтэй эсэх, автомашины торгууль, зөрчлийн 10 оноо зэргийг цахимаар
шалгаж иргэдэд үйлчилсэн. Аяны хүрээнд нийт 203 иргэнд мэдээлэл өгч,
үйлчилгээ үзүүлж, 15 иргэний саналыг авч 87 иргэнээр санал асуулгын хуудас
бөглүүлсэн.
41. Хорооны иргэдээс явган хүний зам хааж хашлага барьсан
МБ паркын хашаа, ХД36-р байр, ШУТИС-ийн оюутны 2 дугаар байрны хашаа, 59-р
цэцэрлэгийн зүүн талын зам, лионс зочид буудлын хайс, гёо төвийн гадна
хашлага гэх мэт газруудын зургийг явуулж зам чөлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа
илэрхийлсэн. Иргэдийн санал хүсэлтийг нэгтгэж Нийслэлийн газрын албанд 2017
оны 5 дугаар сарын 19 ний өдөр өргөдөл хүргэсэн. Дээрх газруудын нөхцөл
байдалтай газрын албанаас танилцаад хугацаатай албан бичиг хүргүүлсэн байсан
бөгөөд явган хүний замыг тогтоосон хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд албадан
буулгаж арга хэмжээ авах талаар хариу ирүүлсэн. ХД36-р байр явган хүний зам
гаргаж хашаагаа дотогш нь татсан.
42. Эх үрсийн баярын өдөр 6-р хорооны харъяалалтай 200
хүүхдэд зайрмаг бэлэглэсэн. Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зэл
унага ХХК, Хаш зочид буудал, Америк бараа дэлгүүр хүүхдийн бэлэг хандивлаж
бид бүхний үйл ажиллагааг дэмжсэн.
43. 2017 оны 6 дугаар сарын 1-нд
Хорооны Иргэний танхимд Алдар эхийн одон гардуулах үйл ажиллагааг зохион
байгуулж хөтөлсөн. Манай хорооны 12 эх алдарт эхийн одонгоо гардаж авсан.
44. НҮГ 2 байгууллагын менежертэй уулзаж 25 а байрны
ойролцоох хогийг цэвэрлэж өгөх хүсэлт тавьж шийдвэрлүүлсэн. Хог цэвэрлэх
ажлыг Иргэдийн бүлгийн ажилтнууд хийж өгсөн.
45. Сургалт сурталчилгаа хариуцсан зохион байгуулагч
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн танилцуулга 4 удаа зохион
байгуулж 52 иргэн хамрагдсан. 46. 2017
оны 05 дугаар сарын 09 ны өдөр Дүүргийн Татварын хэлтсийн 6-р хороо хариуцсан
байцаагч Болорсолонго татвар төлөгч иргэдэд мэдээлэл өгч ажилласан. Тус
өдөрлөгийн зар мэдээллийг иргэдэд хүргэж, иргэний танхимд үйл ажиллагааг
зохион байгуулсан. 24 иргэн ирж мэдээлэл авсан.
47. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын Ажлын албаны ажилтантай
уулзаж хорооноос Ахмад настны тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд
ширээний теннис шаардлагатай байгаа талаар хүсэлт уламжилсан.
48. Сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл бэлтгэж
хорооны фэйсбүүк, зар мэдээний самбарт мэдээлэл байршуулсан.
49. 2017 оны 9 дүгээр сарын 8-нд Шилдэг хороо шалгаруулах
болзолт уралдаанд бэлтгэж иргэдийн оролцоотой хийгдсэн ажлуудын талаар тайлан
бичиж зохион байгуулагчид хүлээлгэж өгсөн.
50. Дүүргийн Ахмадын хорооноос зохион байгуулсан Хаан
вальс бүжгийн тэмцээний бэлтгэлийг Иргэний танхимд зохион байгуулж 4 хос
бүжигчинг тэмцээнд оролцуулсан.
51. Төрийн дээд одон медалиар шагнуулах иргэдийн
материалыг хүлээж авч дутуу материалуудыг нь бүрдүүлэхэд туслан Иргэдийн
Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд шилжүүлж ажилласан.
52. 48-р байрны СӨХ-ны хурлыг Иргэний танхимд зохион
байгуулж хуралд Хороог төлөөлж оролцсон. Хуралд 49 иргэн ирж оролцсон.
53. 2017 оны 8 дугаар сарын 25 нд Асар СӨХ-ны Гүйцэтгэх
захирлыг чөлөөлж, шинээр сонгох тухай хурал Иргэний танхимд зохион
байгуулсан. Хуралд хорооны албан хаагчдыг төлөөлж оролцсон. Хуралд 67 иргэн
ирж оролцсон.
54. Ulaanbaatar.mn, khural.bzd.gov.mn цахим хуудсанд
нийтлэгдсэн мэдээллүүд, Захирамж, Тогтоолуудыг хорооны фэйсбүүк хуудас, Зар
мэдээний самбарт нийтлэж иргэдэд мэдээлэл хүргэсэн.
55. 60-р байрны Тохилог өргөө СӨХ-ны Гүйцэтгэх
захиралын гомдлын дагуу Ганманлай СӨХ –нд хугацаатай албан бичиг хүргэсэн.
56. Хорооны 31-р байрны Элит СӨХ-ны хурлыг Иргэний
танхимд зохион байгуулж хороог төлөөлж хуралд оролцсон. 31-р байрны 39 иргэн
хуралд ирж оролцсон.
57. Хорооны 22В байранд үйл ажиллагаа явуулдаг РС
тоглоомын газар иргэдийг амрах нөхцөлгүй болгож шөнөжингөө шуугилдаж хонож
байна гэсэн гомдол хороонд ирсний дагуу 22в байранд байрлах PC тоглоомын
газрын үйл ажиллагаатай танилцаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг болохыг
тогтоож үйл ажиллагааг нь хаалгаж гомдол гаргасан иргэнд өргөдлийн хариуг
уламжилсан.
58. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн
хэлэлцүүлэгт оролцох боломжтой 270 иргэнд урилга хэвлэж хэсгийн ахлагч нарын
хамт хүргэсэн.
59. 2017 оны 8 дугаар сарын 24 нд Үндсэн хуульд оруулах
нэмэлт өөрчлөлт сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үйл
ажиллагаанд 45 иргэн оролцсон. АИХ-ын депутат асан Ж.Гомбожав, НИТХ-ын
төлөөлөгч Ч.Гантулга нар иргэдэд мэдээлэл хийсэн.
60. 2017 оны 8 дугаар сарын 25 нд Баянзүрх дүүргийн
59-р цэцэрлэгт 2 настай хүүхэд сонгон шалгаруулж оруулах үйл ажиллагаанд
хороог төлөөлж хяналт тавьж оролцсон.
61. 2017 оны 8 дугаар сарын 25 нд ХУИС-ийн урд байрлах
гэрэлтүүлгийн шон хазайж унах магадлалтай болсон байсныг дүүргийн тохижилт
нийтийн аж ахуйн хэлтэст мэдэгдсэн.
62. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Даргын Захирамжийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 6-р хорооны
иргэдийн дунд Дүүргийг 2 хувааж өөрчлөх эсэх талаар нийтийн сонсгол зохион
байгуулсан. ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга
Б.Өлзий-Орших сонсголыг удирдаж мэдээлэл хийсэн. Нийтийн сонсголд 34 иргэн
оролцсон.
63. 2017 оны 9 дүгээр сарын 25-нд БЗД-ийн 6 дугаар
хорооны Ханталст худалдааны төвд Төрийн үйлчилгээг сурталчилах цахим
үйлчилгээ үзүүлэх өдөрлөг зохион байгуулсан. Хорооны 36 иргэн мэдээлэл авч
үйлчлүүлсэн.
64. Архивын нэгдсэн тооллогод Хорооны ИНХ-ын
материалуудыг тоолуулахад бэлтгэж төлөвлөгөө боловсруулсан. Байнга, түр
хадгалах архивын материалуудыг тоолж төлөвлөгөө, илтгэх хуудсыг 2017 оны 9
дүгээр сарын 27 нд хэлтэст хүлээлгэж өгсөн.
65. Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан
хорооны ахмад настнуудыг хамруулсан “Цайны баяр” үйл ажиллагааг зохион
байгуулж хамтран оролцсон.
66. Монфа эмийн сан 6 дугаар хороотой хамтран зохион
байгуулсан ахмад настнуудыг үнэ төлбөргүй үзлэг шинжилгээнд хамруулах ажлын
зарлалыг иргэдэд хүргэсэн.
67. Дүүргийн ИТХ, ЗДТГ аас Ахмад настнуудаа Бөхийн
өргөөнд хүлээж авч баярын хурал, хүндэтгэлийн тоглолт үзүүлэх үйл ажиллагааны
зохион байгуулалтанд оролцож хорооны 75 ахмад настныг хамруулсан.
68. Ахмадын зөвлөлийн дарга, тэргүүлэгчдийг сонгох
хурал Иргэний танхимд зохион байгуулж хурлын тогтоол, тэмдэглэлийг бичсэн.
69. 2017 оны 10 дугаар сарын 5 –нд Дүүргийн
ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулсан “Хууль тогтоомж сурталчилах” өдөрлөгт хорооны
5 иргэний хамт оролцсон.
70. Орцны жижүүрүүдийн судалгааг шинэчилж Дүүргийн
Улаан загалмайн хороонд хүргэсэн.
71. 2017 оны 10 дугаар сарын 10-нд Юнигаз ХХК, ИТХ-ын Ажлын алба хамтарч зохион байгуулсан
Газны зохистой хэрэглээ сэдэвт сургалтанд хорооны 4 иргэнтэй хамт оролцсон.
72. 2017 оны 10 дугаар сарын 11 нд Оцела сэргэлт өрхийн
эрүүл мэндийн төвтэй хамтран Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг Иргэний
танхимд зохион байгуулж хорооны ахмад настнуудыг үзлэг шинжилгээнд
хамруулсан.
73.Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурал
хуралдаж Амьжиргаа дэмжих зөвлөлийн тогтоолыг шинэчилсэн. Хурлын тэмдэглэл
бичиж тогтоолыг үйлдсэн.
74.Хог хаягдлын тухай хуулийн танилцуулга бэлтгэж
хорооны 160 Аж ахуй нэгж байгууллагад танилцуулга хийсэн.
75. Гамшгийн бэлэн байдал, галын аюулгүй байдал сэдэвт
сургалтын зарлалыг Аж ахуй нэгж байгууллагуудад хүргэж 2017 оны 10 дугаар
сарын 23-нд хорооны нэг цэгийн байранд онлайн сургалтанд 18 иргэн
хамрагдсан.
76. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн А/47 дугаар тогтоолын
хэрэгжилтийг хянаж 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж
байгаа аж ахуй нэгж байгууллагуудын хогны гэрээ, хог хаягдлын хураамжийн
хэмжээнд хяналт тавьж ажилласан. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн
байдлаар 160 аж ахуй нэгж байгууллагад хяналт хийж гэрээ байгуулаагүй ажиллаж
байгаа 53 аж ахуй нэгж байгууллага илрүүлсэн. Энэ ажлын хүрээнд аж ахуй нэгж
байгууллагуудын судалгааг нэгтгэн төрөлжүүлж мэдээллийн сан үүсгэсэн.
77. 6 дугаар хорооны Иргэний танхимд 2017 оны 11 дүгээр
сарын 06 ны өдрийн 15:00 цагт Оцела сэргэлт өрхийн эмнэлэгээс жирэмсэн
эхчүүдэд сургалт зохион байгуулсан. Хорооны сургалт сурталчилгаа хариуцсан
зохион байгуулагч сургалтанд шаардагдах техник, тоног төхөөрөмж, танхимыг
бэлтгэж өгч сургалт явуулах таатай орчныг бүрдүүлж өгч хамтран ажилласан.
78. 2017 оны 11 дүгээр сарын 14 ны өдөр Улаанбаатар хот
дахь орон гэргүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлт эмчилгээ хяналт
ба нийгмийн дэмжлэг төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны
байрнуудын орцны жижүүр 20 иргэнийг цээжний зураг авахуулан 5 иргэнийг цэрний
шинжилгээнд хамруулсан. Дүүргийн Улаан загалмайн хорооноос шинжилгээнд
хамрагдсан жижүүрүүдэд үдийн хоол өгч, хувцасны талон олгосон.
79. “Нийтлэг үйлчилгээний газар II” -ын дарга Д.Нэргүй,
Хорооны Засаг дарга Б.Одончимэг нар 6 дугаар хорооны сууц өмчлөгчдийн
холбооны гүйцэтгэх захирлууд, оюутны байрны багш нарыг хүлээж авч уулзан хог
хаягдал, тээвэрлэлт үйлчилгээний талаар ярилцсан. Хорооны Засаг дарга НҮГ II
–т хог тээвэрлэлтийн 2 машин ачааллаа дийлэхгүй байгаа тул машины тоо хэмжээг
нэмэгдүүлж өгөхийг хүсэж албан бичиг хүргэсэн. Уулзалтанд 18 иргэн оролцсон.
80. 2017 оны 10 дугаар сарын 11 нд 14:00 цагаас 17:00
цагийн хооронд Ахмадуудад зориулсан нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг,
оношлогоог Оцела сэргэлт өрхийн эмнэлэгтэй хамтран хорооны Иргэний танхимд
зохион байгуулсан. Ахмад настнуудад дотор, эхо, зүрх судас, нүд, чих, хамар,
хоолой, уламжлалтын эмч нар үзлэг хийж, ясны сийрэгжилтийг аппратаар
тодорхойлж зөвлөгөө өгсөн.
81. 2017 оны 11 дүгээр сарын 10 нд “Бид юу хийдэг вэ”
сэдэвт Дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нарын санаачилж зохион байгуулсан
хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг хийж, хэлэлцүүлэгт хорооны хамтарсан багийн
гишүүдийн хамт оролцсон.
82. 2017 оны 11 дүгээр сарын 8-нд Аж ауй нэгж
байгууллагын тохижилтийн гэрээний дагуу байгууллагынхаа 50 метр доторх цас
мөсийг цэвэрлэсэн эсэхэд хяналт тавьж ажилласан.
83. 2017 оны 11 дүгээр сарын 9 нд Нийслэлийн авто замын
хөгжлийн газарт очиж мэдээлэл авч Асар СӨХ-ны гүйцэтгэх захиралд хүсэлтийн
хариуг уламжилсан.
84. 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 24
ны хооронд Ясны сийрэгжилт тодорхойлох үзлэг зохион байгуулсан.
85. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдэд зориулсан
Бизнес төлөвлөгөө боловсруулах аргачлал, хувийн аж ахуй эрхлэх аргачлал
сэдвээр 2017 оны 11 дүгээр сарын 21 нд Иргэний танхимд сургалт явагдсан.
Баянзүрх
дүүргийн 6-р хорооны сургалт сурталчилгаа хариуцсан зохион байгуулагч 2017
онд төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж иргэдэд Монгол Улсын хууль, Журам, Тогтоол,
Захирамжийг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээж авч холбогдох
газруудад уламжилж, дээд шатны байгууллагаас даалгасан ажлыг цаг тухайд нь
биелүүлж, төрийн албаны ёс зүйг сахин ажиллалаа.
УИХ-ын гишүүний Ажлын алба, Монгол Улсын Засгийн газрын
БСШУСЯ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот төлөвлөлт ерөнхий
төлөвлөгөөний газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газрын
алба, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч
агентлаг Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн НИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн
ИТХ түүний Ажлын алба, Дүүргийн НҮГII байгууллага, Дүүргийн замын цагдаагийн
хэлтэс, Дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Дүүргийн цагдаагийн
2-р хэлтэс, Дүүргийн татварын хэлтэс, Хорооны өрхийн эмнэлэг, Цагдаагийн
хэсэг зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж сургалт сурталчилгаа хийж,
иргэдийн санал хүсэлтийг уламжилж шийдвэрлүүлж ажилласан. 2017 оны 11 дүгээр
сарын 20-ний өдрийн байдлаар 1536 иргэн Хорооны иргэний танхимд үйлчлүүлсэн
байна.
|
|
2.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын
биелэлт
|
1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар
хуралдаанаас Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх
зорилгоор “Иргэдээ сонсоё” аяныг 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 15
хүртэлх нэг сарын хугацаанд зарласан. Энэ хугацаанд нийт 456 айл өрхийг
хамарсан судалгаа авч, судалгааны дүн мэдээг нэгтгэж Дүүргийн ИТХ-ын Ажлын
албаны Иргэний оролцооны хэлтэст өгсөн.
2. Дүүргийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн Архивын
мэргэжилтэнд Хорооны ИНХ, Иргэний танхимын ажилтны 2016 онд үүссэн Архивын
материалыг бэлтгэж хүлээлгэн өгсөн.
3. Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 04 дүгээр
сарын 01-нд хорооны нутаг дэвсгэрт их цэвэрлэгээн зохион байгуулж иргэд, аж
ахуй нэгж байгууллагууд идэвхитэй хамрагдсан. Нийт 19 аж ахуй нэгж их
цэвэрлэгээн хийсэн тухай тайланг хороонд ирүүлсэн.
4. Дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас ирүүлсэн албан
бичгийн дагуу хорооны нутаг дэвсгэрт хөрсний бохирдол үүсгэхүйц газруудын
судалгааг гаргаж холбогдох арга хэмжээг авч ажиллан тайланг ИТХ-ын Ажлын
албаны Захиргаа хуулийн хэлтэст хүргэсэн.
5. 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Улаанбаатар марафон-2017” шилжин явах цом
аялуулах аяны хүрээнд БЗД-ИТХ-аас “Эх байгаль-Эрүүл хамт олон“ явган аялалыг
зохион байгуулсан. Тус арга хэмжээнд оролцсон.
6. Нийслэлийн Засаг даргын 2017 оны
А/147 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар
сарын 28-ны өдрийн А/88 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах
зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө 10.00 минутад спортын наадмаа хорооны иргэдийн дунд
зохион байгуулсан. Хорооныхоо 30-аас дээш насны иргэдийг хамруулан сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис
гэсэн спортын 3 төрлөөр тэмцээн зохион
байгуулж хорооноосоо шигшээ баг бүрдүүлсэн.
7. 2017 оны 5 дугаар сарын 20-нд
Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээнд ажлын хамт олон, хорооны
иргэдийн хамт оролцсон.
8. ИТХ-ын Ажлын албанаас өгсөн
чиглэлийн дагуу 2013-2016 онд хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн бүтээн
байгуулалтуудын зургийг авч тайлан бэлтгэн Хурлын Ажлын албаны Сургалт
сурталчилгааны хэлтэст хүргэж өгсөн.
9. 2017 оны 9 дүгээр сарын 16 нд
Дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс зохион байгуулсан Туул гол
цэвэрлэх ажилд ажлын хамт олонтойгоо оролцсон.
10. Монгол Улсын Үндсэн хуулийг
өөрчлөх эсэх талаарх санал асуулгын материалуудыг программд шивж оруулах
ажлын хэсэгт 2017 оны 9 дүгээр сарын 27 ноос 9 дүгээр сарын 30-ны өдрийг
хүртэл ажилласан.
11. Баянзүрх дүүргийг 2 хуваах тухай
санал асуулгыг нэгтгэх ажлын хэсэгт орж 2017 оны 9 дүгээр сарын 7- ноос 9
дүгээр сарын 14-ны өдөр хүртэл ажилласан.
12. Дотоод хяналт шалгалтын зөвлөмжийн
дагуу ажлын хавтаснуудаа ангилж, мэдээллийг шинэчлэн төрөлжүүлсэн.
13. Дүүргийн Онцгой комиссын
шийдвэрийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Туул голын захад мал
маллаж айраг зардаг айлыг нүүлгэн шилжүүлэх ажилд оролцсон.
14. 2017 оны 8 дугаар сарын 15, 8
дугаар сарын 29 нд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Нэгдсэн хуралдааны зохион
байгуулалтанд ажилласан.
15. Нийслэл дүүргүүдийн ИТХ-ын
төлөөлөгч нар, Ажлын албаны ажилтнуудын дунд зохион байгуулагддаг Хангарьд
тэмцээний зохион байгуулалтанд 2017 оны 10 дугаар сарын 20 нд бүтэн, 21-нд
хагас өдөр ажилласан.
16. БЗД-ийн ИТХ-д ажиллаж байсан одоо
ажиллаж байгаа ахмад ажилтнуудаа хүлээж авах баярын үйл ажиллагаанд оролцож
мэндчилгээ дэвшүүлсэн.
17. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны
4 дүгээр сарын 14-ний зарлиг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 10
дугаар сарын 10-ны өдрийн А/320 дугаар захирамжийн хүрээнд 2017 оны 10 дугаар
сарын 15-ны өдөр Баянзүрх хайрханд 200 шинэс мод тарисан.
18. Нийслэлийн 2018 оны төсвийн
төслийн нээлттэй хэлэлцүүлэгт 6-р хороог төлөөлж оролцож саналаа уламжилсан.
|
|
3.Идэвхи
санаачлага, мэдлэг чадвараа дээшлүүлсэн байдал
|
1. 2017 оны 1 дүгээр сарын 19-нд Бэрхшээл ба тэгш
оролцоо сэдэвт хэлэлцүүлэгт хамрагдсан.
2. 2017 оны 3 дугаар сарын 07-нд Баянзүрх
дүүргийн 4 дүгээр хорооны Иргэний танхимд "Отгонтэнгэр" их
сургуулиас зохион байгуулсан "Хууль зүйн мэдээ мэдээлэл, зөвлөгөө"
өгөх өдөрлөгт Хорооны иргэдийн хамт оролцсон.
3. Khural.mn сайтын дэд сайтыг хөгжүүлэх админы сургалт 2017 оны 3 дугаар
сарын 25-26 ны өдрүүдэд Mongolica амралтын газарт болсон. Тус сургалтанд хамрагдаж
мэдлэгээ нэмэгдүүлсэн.
4. 2017 оны 4 дүгээр
сарын 26-нд Гэр бүлийн харилцаа сэдэвт сургалтанд хорооны иргэдийн хамт
хамрагдсан.
5. 2017 оны 4 дүгээр сарын 27-нд
"СЕХ" "Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн" хамтран
зохион байгуулсан "Сонгогчдын боловсрол олгох, сургагч багш нар
бэлтгэх" сургалтанд хамрагдсан.
6.БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч
М.Далайцэрэн, Д.Уламбаяр нар "Эмэгтэй удирдагч" сантай хамтран
"Цахим засаглал, аппликейшн"-ны ашиглалтын талаар иргэд, олон
нийтэд мэдээлэл өгч 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдөр "Мэдээллийн
зах" ажиллуулсан. Тус үйл ажиллагаанд хорооны 5 иргэнтэй хамт очиж
мэдээлэл авсан.
7. 2017 оны 5 дугаар сарын 8-нд Дүүргийн
ЗДТГ-аас зохион байгуулсан Төрийн дээд цол, одон медаль болон Засгийн газрын
шагналд тодорхойлох тухай сургалтанд хамрагдсан.
8. Ажилтнуудын ажлын идэвх санаачилга,
эрч хүчийг нэмэгдүүлэх, төрийн албаны ажлын бүтээмжийг дээшлүүлэх, цаг
төлөвлөх, цагийн менежментийг сайжруулах, хамт олны харилцаа, хамтын
ажиллагааг сайжруулах, багаар ажиллах арга зүйгээс суралцах, үйлчилгээний
ажлыг чанаржуулах зорилгоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын
албанаас Нутгийн удирдлагын нийгэмлэгтэй хамтран 2017 оны 05 дугаар сарын 18
нд "BE ACTIVE” сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтанд хамрагдаж
өөрийгөө хөгжүүлсэн.
9. 2017 оны 8 дугаар дугаар сарын 18
нд Дүүргийн Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан Гамшигтай тэмцэх
багийн сургалтанд хамрагдаж гишүүн болсон.
10. 2017 оны 9 дүгээр сарын 22 –нд
Дүүргийн Иргэний танхимд Улс төр менежментийн багш доктор Батболд "Гэр
бүлийн санхүүгийн хэмнэлт зарцуулалт" Соёлын гавьяат зүтгэлтэн, Гэр бүл
судлалын доктор профессор Х.Оюунчимэг "Гэр бүлийн үнэ цэнэ" сэдвээр
сургалт явуулсан. Тус сургалтанд хамрагдсан.
11. БЗД-ийн Архивын тасгаас зохион
байгуулсан сургалтанд хамрагдсан.
12. 2017 оны 10 дугаар сарын 12-нд
Хурлын Ажлын албанаас Манлайлал, Төрийн албан хаагчийн имиж, Илтгэх урлаг,
Харилцаа зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулсан. Тус сургалтанд
хамрагдсан.
13. 2017 оны 10 дугаар сарын 12-нд
Нийслэлийн Засаг даргын Хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын мэргэжилтэн
Хурлын Ажлын албаны ажилтнуудад Архив албан хэрэг хөтлөлтийн сургалт
явуулсан. Тус сургалтанд хамрагдсан.
14. 2017 оны 11 дүгээр сарын 07-ний
өдөр Хурлын Ажлын албаны ажилтнууд Цэц академиас зохион байгуулсан Сошиал
медиа маркетинг сургалтанд хамрагдаж сертификат авсан.
|
1.4.Тухайн төрийн албан хаагчийн төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой хууль тогтоомж,
төрийн албаны болон үйлчилгээний стандартыг мөрдөх, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс
сэргийлэхтэй холбогдсон үүргийн биелэлтийн
талаарх дүгнэлт:
…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….
............................
2.Менежерийн үүргийн биелэлт
1.5.Менежерийн хүлээх үүргийн биелэлтийн талаарх төрийн албан хаагчийн сэтгэл ханамжийн түвшин
|
1.5.1.Төрийн албан хаагч гэрээний нөгөө тал болох менежерийн
хүлээсэн үүргийн биелэлтийг хэрхэн үнэлж байгаагаа доорхи дөрвөлжний аль тохироход гэж тэмдэглэнэ.
Бага Дунд зэрэг Их
1.6. Эрхэлж байгаа
ажлынхаа талаарх төрийн албан хаагчийн сэтгэл ханамжийн түвшин
|
1.6.1.Одоогийн эрхэлж байгаа ажилдаа хэр зэрэг сэтгэл ханамжтай байгаагаа үнэлж,
доорхи дөрвөлжний аль тохироход гэж тэмдэглэнэ.
Бага
Дунд зэрэг Их
3. Тайлангийн баталгаажуулалт.
Ажлын гүйцэтгэлээ тайлагнасан:
Төрийн
албан хаагч:
Г.Отгонбаатар
2017.11. 20.
ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ҮНЭЛГЭЭ
4.1.Менежер төрийн албан хаагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэж, дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:
Гэрээний үзүүлэлт
|
Өгвөл зохих дундаж
оноо
|
Өгсөн дундаж оноо
|
1
|
2
|
3
|
1. Төрийн албан
хаагчийн ажлын чиг үүргийн үндсэн зорилтын хүрээнд хийсэн ажил, үйлчилгээ
|
0-40
|
|
2.Удирдлагаас өгсөн үүрэг
даалгавар, биелэлт
|
0-30
|
|
3. Төрийн албан
хаагчийн идэвхи санаачлага, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын биелэлт
|
0-30
|
|
Н
и й т о н о о
|
0-100
|
|
4.2.Менежер гэрээг дүгнэж өгсөн үнэлгээгээ гэж тэмдэглэнэ:
“А”буюу “Маш сайн”
|
“В”буюу “Сайн”
|
“С”буюу “Хангалттай”
|
“D”буюу “Дутагдалтай”
|
“F”буюу “Хангалтгүй”
|
5.Менежерийн тэмдэглэл:
5.1.Хэрэв
төрийн албан хаагчид“А”буюу“Машсайн”, эсхүл“D”буюу“Дутагдалтай”, “F”буюу“Хангалтгүй”үнэлгээ өгсөн бол үндэслэл:
……………………………………………………………….............................................................................................................................................................................
...........................
5.2.Гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний санал:
1)
……………………………………………………………………………………..
2)……………………………………………………………………………… г.м.
6. Дараагийн шатны даргын тэмдэглэл
6.1.Менежерийн үнэлгээг: Зөвшөөрсөн
Зөвшөөрөхгүй
6.2.Зөвшөөрөхгүй
тохиолдолд:
1)Үндэслэл: ……………………………………………………………………………………...
……………………………………………………………………………………………………………............................................................................................................................................................
|
2)Дараагийн шатны даргын үнэлгээ:
7. Гэрээний биелэлтийн үнэлгээний баталгаажуулалт
7.1.Үнэлгээ өгсөн:
Менежер
Сургал
сурталчилгааны хэлтсийн дарга / А.Лхагвадорж /
………………………….
(огноо)
Дараагийн шатны дарга
Хурлын
Ажлын албаны дарга / Г.Болормаа /
Тэмдэг
………………………….
(огноо)
7.2.Үнэлгээтэй
танилцсан:
Төрийн албан хаагч
6-р
хорооны Сургалт сурталчилгаа
хариуцсан зохион байгуулагч / Г.Отгонбаатар
/
……………………….
(огноо)
No comments:
Post a Comment