Friday, June 5, 2015

Иргэний оролцооны хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо

НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН
АЛБАНЫ ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ХЭЛТСИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Сар тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн ажилтан албан хаагчдын ээлжит зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 05 сарын 25-нд Чингэлтэй дүүрэгт зохион байгууллаа.

Тус уулзалт хэлэлцүүлэгт Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн нийт ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд тус дүүргээс зохион байгуулж буй үйл ажиллагаа, баримталж буй бодлого зорилтын талаар Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр танилцуулж, иргэдийн оролцоог хангахад чиглэгдсэн үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл авч, туршлага солилцон, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцсэн ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж Иргэдийн оролцооны тухай хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос тус хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг Иргэний оролцооны хэлтсийн ажилтан албан хаагчдын дунд дахин зохион байгуулах саналыг гаргасан бөгөөд төсөлд тусгуулахаар амаар болон бичгээр ирүүлсэн санал, санаачлагыг нэгтгэн хууль санаачлагч болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт хүргүүлж ажиллалаа.
Эх сурвалж Чингэлтэй дүүргийн ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ХЭЛТЭС-ийн фэйсбүүкээс авлаа.

No comments:

Post a Comment

2018 оны 1 дүгээр улирлын тайлан

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТСИЙН 6 ДУГААР ХОРООНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГА...