Monday, April 24, 2017

Хорооны ажилтнууд ЦЭРГИЙН ЗАРЛАН ДУУДАХ мэдэгдэл цэргийн насны залуучуудад хүргэж байна.

Хорооны ажилтнууд #ЦЭРГИЙН_ЗАРЛАН_ДУУДАХ мэдэгдэл цэргийн насны залуучуудад хүргэж байна.



#Цэргийн_албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг танилцуулж байна.
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцааг зохицуулна.
Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татна. Хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлнэ.
3арлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй.
Хугацаат цэрэг татлагын үед байнга оршин суугаа газраасаа өөр газарт түр хугацаагаар яваа иргэн тухайн нутаг дэвсгэрийн цэрэг татлагын байранд очиж бүртгүүлэх үүрэгтэй.
Байгууллагын эрх бүхий албан тушаалтан, ажил олгогч цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан ажилтнаа ажлаас чөлөөлөн тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд, эсхүл товлосон газар ирүүлэх үүрэг хүлээнэ.
Цэрэг татлага явуулах тухай Засгийн газрын тогтоол нийтлэгдсэн өдрөөс эхлэн цэрэг татлагын хугацаа дуусах өдөр хүртэл цэргийн албанд татагдах насны иргэн тухайн нутгийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадад зорчихыг хориглоно.
16 дугаар зүйл.
Тайван цагт хугацаат цэргийн албанд татахаас чөлөөлөх
16.1.Иргэнийг хугацаат цэргийн албаны цэрэг татлагаас дараахь үндэслэлээр чөлөөлнө
16.1.1.эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон;
16.1.2.цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа болон хаасан;
16.1.3.эхнэр нь хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон.
16.2.Иргэнийг хугацаат цэргийн албаны ээлжит татлагаас дараахь үндэслэлээр тухайн жилд түр
чөлөөлж болно:
16.2.1.ээлжит цэрэг татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй;
16.2.2. 60-аас дээш настай эцэгтэй, 55-аас дээш настай эхтэй, хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон эцэг, эхтэй, эсхүл эцэг, эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр;
16.2.3.сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй;
16.2.4.эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;
16.2.5.хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон төрсөн ах, эгч, дүүтэй;
16.2.6.хугацаат цэргийн албанд татах иргэний хяналтын тоонд багтаагүй иргэнийг;
16.2.7.гэмт хэргийн улмаас хууль сахиулах байгууллагад шалгагдаж байгаа болон ял эдэлж байгаа иргэнийг.
16.3.Энэ зүйлийн 16.2-т заасан үндэслэлийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэгсдийн баталгаа, хөгжлийн бэрхшээлтэйг тогтоосон баримт, эмнэлгийн магадалгааг үндэслэн тогтооно.
30 дугаар зүйл. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах
30.1.Монгол Улсын иргэн 18-25 насны цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж болно.
30.2.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хугацаа 24 сар байна
30.3.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн
штабын шийдвэрээр гамшгаас хамгаалах, хил хамгаалалтад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцуулж болно.
36 дугаар зүйл. Албан тушаалтан, иргэнд хүлээлгэх хариуцлага
36.1.Ажил олгогч байгууллага, цэрэг татлагын товчооны дарга, гишүүд энэ хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, түүнчлэн цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан албан тушаалтныг #нэг_зуун_хорин_таваас #хоёр_зуун_тавин нэгж, иргэнийг хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /1 НЭГЖ НЬ 2000 ТӨГРӨГ/
36.2.Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн #цэргийн_үүрэгтэн#цэргийн_насны_иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга #хорин_таваас#нэг_зуун_хорин_таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /1 НЭГЖ НЬ 2000 ТӨГРӨГ/
36.3.Албан тушаалтан, иргэн энэ хуулийн заалтыг зөрчсөн нь гэмт хэргийн шинжтэй бол түүнд #Эрүүгийн_хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
#ЭРҮҮГИЙН_ХУУЛИЙН
237 дугаар зүйл.Цэргийн татлагаас зайлсхийх
237.1.Бие эрхтэндээ гэмтэл учруулах, оргон зайлах, худал өвчлөх, хуурамч баримт бичиг үйлдэх, залилан мэхлэх зэргээр цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийсэн бол #хоёр_зуун_тавин_нэгээс#гурван_зуун_тавин_цаг хүртэл хугацаагаар #албадан ажил хийлгэх,#гурваас дээш #зургаан сар хүртэл хугацаагаар #баривчлах, эсхүл#хоёр жил хүртэл хугацаагаар #хорих ял шийтгэнэ.

No comments:

Post a Comment

2018 оны 1 дүгээр улирлын тайлан

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТСИЙН 6 ДУГААР ХОРООНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГА...