Friday, November 17, 2017

Иргэний танхимын ажилтны 2016 оны тайлан

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ХЭЛТСИЙН 
6 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛТАН ГАНГААГИЙН ОТГОНБААТАРЫН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН


2016 оны 12 дугаар сарын 10                                                                           Улаанбаатар хот
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллаж, ажлын төлөвлөгөө бичиж хэлтсийн даргаар батлуулан, төлөвлөгөөний биелэлтийг тооцуулж, илтгэх хуудсаар мэдээллэн, дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас өгсөн чиглэлийн дагуу Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
1.Зохион байгуулалтын чиглэлээр
       1.Ажлын төлөвлөгөөг хагас жил, улирал, сараар нарийвчлан гаргаж хэлтсийн даргаар батлуулан төлөвлөгөөний дагуу ажилласан.
       2. Хорооны Иргэний танхимын албан ёсны фэйсбүүк /Зургаадугаар хороо Иргэний танхим / профайлыг идэвхтэй ажиллуулж мэдээ, мэдээллийг тогтмол оруулж байна. Иргэний танхимын фэйсбүүкийн гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллан,  үр дүнгийн талаарх мэдээллийг илтгэх хуудсаар 7 хоног бүр хэлтэст хүргүүлж ажилласан.

        3.Иргэний танхимаас санаачлан зохион байгуулсан ажил болон хамтран зохион байгуулсан ажлын мэдээллийг илтгэх хуудсаар 7 хоног бүрийн баасан гаригт хэлтэст хүргүүлж, удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ажилласан.
       4. Дүүргийн Тогтвортой хөгжил ТББ-аас эрхлэн гаргасан “Сонин”-г хүлээж авч хэсгийн  ахлагч нартай хамтран хорооны 2400 айл өрхөд хүргэж өгсөн.
       5. Дүүргийн 2015 оны ажлын тайлангийн номыг ЗДТГ-аас хүлээж авч хэсгийн ахлагч нарын хамт хорооны 2400 айл өрхөд хүргэж өгсөн.
       6. 2016 оны 4 сарын 20- нд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Иргэний танхимтай танилцаж туршлага судалсан.
       7. 2016 оны 12 дугаар сарын 05 нд Хорооны ИНХ-ын дарга, Засаг дарга, хорооны алба  хаагчидтай хурал хийж ИТХ-ын 2017 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгуулах ажлын санал боловсруулсан.
       8. 2016 оны 10 дугаар сарын 19 –нд болсон Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад оролцож 6 дугаар тойргийн 21 дүгээр сургуулийн санал авах байранд мэдээлэл технологийн даамлаар ажилласан.
       9. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ-ын анхдугаар хуралдаан, хоёрдугаар хуралдааны зохион байгуулалтанд ажилласан.
     
       10.Дүүргийн ЗДТГ-аас Хорооны үйл ажиллагааг шалгах шалгалтанд ажлаа шалгуулж хангалттай сайн үнэлгээ авсан.
Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр:
       1.2016 оны 03 дугаар сарын 10 нд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны албан хаагчид, хорооны иргэд хөдөлмөрчдөд зориулсан Өрхийн бэлэн байдал, Галын аюулгүй байдал сэдэвт сургалтыг Иргэний танхимд зохион байгуулсан. Сургалтын үйл явцыг LIGHT NEWS телевизийн мэдээгээр мэдээлсэн. Сургалтанд 23 иргэн ирлээ.
     
       2.Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Иргэний танхимд залуучууд, ахмадууд, иргэдэд нээлттэйгээр ажлын 5 өдрийн өглөө бүр хийн дасгал явуулж, баасан гараг бүрийн 17:00 цагаас бүжиг явуулж байна. Хийн дасгалд тогтмол 3-10 иргэн ирдэг, бүжгийн үйл ажиллагаанд 10-25 иргэн оролцож байна.

       3.2016 оны 03 сарын 04 –нд Дүүргийн 2 давхарт Нийтийн номын сан нээгдэж нээлтээ хийв. Номын сангийн нээлтийн үйл ажиллагааны зургийг авсан.
   
       4.2016 оны 02 сарын 24-нд ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс албан хаагчдаа чадавхижуулах сургалтыг зохион явуулсан. Сургалтанд хурал хөтлөх урлаг сэдвээр илтгэл бэлтгэж хэлэлцүүлсэн.
     
        5.2016 оны 2 дугаар сарын 2- ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл, Хорооны Ажлын албаны ажилтнууд Баянзүрх дүүрэгт ажиллав. Тус үйл ажиллагааны зургийг авч, мэдээллийг вэб сайтад нийтэлсэн.
    
        7.2016 оны 02 дугаар сарын 02 нд Гал бичин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн.  Тус үйл ажиллагааны зургийг авч мэдээг вэб сайтад нийтэлсэн. Мөн хорооныхоо 12 ахмадыг иргэний танхимын ажилтан урилгаар оролцуулсан.
     
        8.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсэний 80 жилийн ойн баярыг угтан нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 6 дахь жилдээ дүүргийнхээ чөлөөнд гарсан генералууд, хурандаа болон офицер, ахлагч нарт хүндэтгэл үзүүлж “Андуудаа одонгоо зүүцгээе” арга хэмжээг зохион явуулсан. Энэхүү арга хэмжээнд зураг авч, мэдээлэл бэлтгэн оролцсон.
    
        9.Нийслэл дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, хурлын Ажлын албаны ажилтнуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг “Хангарди-2016” спортын наадмыг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 2016 оны 3 сарын 25-27 –ны өдрүүдэд зохион байгуулсан. Тэмцээний зохион байгуулалтанд ажиллаж, гөр бөмбөгийн тэмцээний төрөлд оролцож мөнгөн медаль хүртсэн.
    
        10.2016 оны 01 дүгээр сарын 18 –нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны цогцолбор байрны нээлтийн үйл ажиллагаа болсон. Хорооны нээлтийн үйл ажиллагааны зургийг авч, мэдээлэл бэлтгэн вэб сайтад нийтэлсэн.
     
        11.Баянзүрх дүүргийн ИТХ-ын 15 дугаар хуралдаан 2016 оны 01 сарын 19-нд болсон. Хуралдааны зураг авч, бичлэг хийн, мэдээллийг вэб сайтад нийтэлсэн.
     
        12.2016 оны 03 сарын 22 –нд Улс эх орондоо олон жил хөдөлмөрлөж, гавъяа байгуулсан иргэдэд Төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа болсон. Энэхүү үйл ажиллагааны зургийг авч, шагнал хүртсэн хүмүүст зургийг И-мэйл хаяглуу нь явуулж өгсөн.

        13.2016 оны 03 сарын 30 нд Хурлын Төлөөлөгч Ш.Буянжаргал хорооныхоо иргэдтэй дүүргийн хуралдааны танхимд уулзалт хийсэн. Уулзалтын зохион байгуулалтанд ажилласан.

        14.2016 оны 03 дугаар сарын 17 өдөр Хорооны Иргэний танхимд Баянзүрх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 06 дугаар сарын 19 ний Улирлын чанартай бараа үйлчилгээ эрхлэх журам, хураамжийн хэмжээг баталсан тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газрын дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх тухай тогтоолыг тус тус танилцуулсан. 24 иргэн оролцсон.

        15.2016 оны 03 сарын 30- нд 10 дугаар хорооны ИНХ болов. Хурлаар Засаг даргын ажлын тайлан, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байцаагчийн ажлын тайланг сонсож, иргэд санал сэтгэгдлээ хэлэв. Хурлын үйл ажиллагааг баталгаажуулж бичлэг хийж, бичлэгийг хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Ундраа-д хүлээлгэж өгөв.

        16.Дүүргийн ИТХ-ын Вэб сайтын аппликэшн, Төлөөлөгч нарт зориулсан аппликэшний талаар сургалтанд сууж, аппликэшний талаарх мэдээллийг Төлөөлөгч, хурлын Ажлын албаны ажилтнууд, иргэдэд фэйсбүүк, и-мэйл хаяг ашиглаж дамжуулсан.
      
        17.Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Иргэний танхимд 2016 оны 04 сарын 28-ний өдөр “Хүүхэд хамгааллын тухай” хуулийн танилцуулгыг хийсэн. Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулгад 18 хүн ирлээ.
      
        18.2016 оны 05 сарын 04-нд Идэр дээд сургуулийн оюутнуудад “Хүүхэд хамгааллын тухай” хуулийн танилцуулга хийсэн.

        19.2016 оны 3 сарын 9 -нд Хурлын ажлын албаны хэлтсийн дарга нар, хороодуудын ИНХ-ын дарга нарын нэрийн хуудсыг хийлгүүлэв.
        20.Хороонд хийгдсэн бүтээн байгуулалтын зургуудыг эвлүүлж бичлэг болгон хорооны Иргэний танхимын фэйсбүүкт нийтэлсэн.
      
         21.2016 оны 04 дүгээр сарын 08 –нд хорооны нутаг дэвсгэрийн хэсгийн байршлыг тодруулж, газрын зурагт 9 хэсгийн байршлыг хуваав. Хорооны хэсэг тус бүрийг нарийвчилж гаргасан газрын зураг нь гэмт хэргийн гаралтыг багасгах, сэргийлэх зорилготой юм.
        22.Дүүргийн ИТХ-ын Архивч М.Оюунзулд Хэвлэл мэдээллийн талаар хийсэн ажлуудаа архивлаж хүлээлгэж өгсөн.
        23.2016 оны 04 сарын 25-нд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Иргэний танхимд "Гоожингийн өндөр" -ийн талаар танилцуулга болсон. Уг танилцуулгад БЗД-ийн 21 дүгээр сургуулийн 45 суралцагч хамрагдсан.
      
        24.2017 онд орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт эрэмбэлэх хурал зохион байгуулж хурлаас гарсан тогтоол, шийдвэрийг Дүүргийн ИТХ-ын Ажлын албанд хүргүүлсэн.
        25.2016 оны 11 сарын 07 нд “Цэргийн жинхэнэ албаны татлагын тухай, ирээгүй тохиолдолд авах арга хэмжээний тухай” хуулийн мэдээллийг хорооны фэйсбүүк хаягт нийтлэж, айл өрхүүдэд хэвлэмэл материал тарааж өгсөн.

        26.2016 оны 11 сарын 09 нд Ахмад настны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явуулж, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэсэн. 
        27.2016 оны 11 сарын 17 нд Хорооны шатар сонирхогч иргэдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, Дүүргийн шатар сонирхогчдын тэмцээнд оруулсан.
       
        28.2016 оны 11 сарын 28 нд Дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан ажилтны зохион байгуулсан Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А/74 тушаалыг танилцуулах үйл ажиллагаанд хорооны иргэдийн хамт оролцсон.
    
        29.2005-2015 оны хооронд үүссэн ИНХ-ын Архивын баримтуудыг хавтаслаж, цахим хувь үйлдэн Дүүргийн Баримт бичиг нягтлан шалгах коммист хүлээлгэн өгсөн.

        30. УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт заалтуудыг Иргэний танхимын мэдээллийн самбарт байрлуулж, иргэдэд мэдээлэл хүргэсэн. 
         31.2016 оны 12 сарын 09 нд Иргэний хуулийн танилцуулга хийв. Иргэний хуулийн танилцуулганд хорооны алба хаагчид, иргэд оролцсон. 
Ур чадвараа дээшлүүлж, хөгжүүлэх чиглэлээр:
        1.2016 оны 01 сарын 22-нд Дүүргийн Хуралдааны танхимд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас дундын хадгаламжийн бүлгийн практик сургалтанд хамрагдсан.
        2.2016 оны 02 сарын 29-нд Дүүргийн Иргэний танхимд “Хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ” сэдэвт сургалтанд хамрагдсан.
        3.2016 оны 3 сарын 4-нд Дүүргийн хуралдааны танхимд жолоочийн 10 оноо, архины зохистой хэрэглээ сэдвээр сургалтанд хамрагдаж оролцсон.
        4.Хурлын Ажлын албанаас зохион байгуулсан байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн дүрэм, ажлын байрны тодорхойлолт зэрэг сэдвийн хүрээнд сургалтанд хамрагдсан.
        5.2016 оны 04 дүгээр сарын 21 –нд Дүүргийн Иргэний танхимд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн танилцуулгад оролцсон.
   
        6.2016 оны 04 дүгээр сарын 15-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд ДҮДҮ боловсрол сангийн сургалтанд суув. Хурлын Ажлын албаны ажилтнууд Дүдү боловсрол санд бүтэн өдрийн турш сургалтанд хамрагдсан.
   
        7.2016 оны 05 сарын 05-нд Хурлын Ажлын албаны ажилтнууд багийн зохион байгуулалтанд орж Хурлын зохион байгуулалт, хурлын дэг, Тэргүүлэгчдийн хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурлын зохион байгуулалт зэрэг сэдвээр практик сургалт зохион байгуулсан.
     
        8.2016 оны 05 дугаар сарын 10-нд Нийслэлийн Иргэний танхимд Сонгуулийн тухай хуулийн танилцуулгад хамрагдсан. Сонгуулийн хуулийн танилцуулгыг Нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо удирдаж явуулав.
        9.Дэлхийн зөн олон улсын байгууллагаас зохион байгуулсан гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон.
       
        10.Улсын хэмжээнд халдварт өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан Хороодын иргэний танхимаар дамжуулан иргэдэд халдварт өвчин, түүний эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл хүргэх зорилготой “Халдварт өвчин болон түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтанд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хамрагдсан. 
    
        11.МУБИС-т сурч Боловсролын удирдлагын Магистр зэрэгтэй болсон.
        12.2016 оны 10 дугаар сарын 26-27 нд Дүүргийн улаан загалмайн хорооноос Гамшигтай  тэмцэх багийн гишүүд бэлтгэх сургалтанд сууж гамшигтай тэмцэх багийн гишүүн болсон.

        13.2016 оны 11 сарын 17 нд Дүүргийн Иргэний танхимын ажилтнуудын санаачлан  зохион байгуулсан Монгол ухаан, Эрүүл амьдрах хэвшил сургалтанд хамрагдсан.
        14.2016 оны 11 сарын 30-нд "Дэлхийн зөн" "Хүүхэд гэр бүл хөгжлийн төв"-өөс зохион  байгуулсан Тэгш хамруулах боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол сэдэвт сургалтанд хамрагдсан.
      


                                          ТАЙЛАН ГАРГАСАН:    
                   ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛТАН                     Г.ОТГОНБААТАР
                                
                                 ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦСАН:   
  ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ХЭЛТСИЙН ДАРГА                    Ч.МӨНХСАЙХАН   

No comments:

Post a Comment

2018 оны 1 дүгээр улирлын тайлан

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТСИЙН 6 ДУГААР ХОРООНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГА...