Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний 63 дугаар зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны А/146 дугаар тушаалын дагуу Улсын хэмжээнд нэг сая мод ургуулах аянд Баянзүрхчүүд нэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын 150 гаруй албан хаагчид 1500 гаруй модыг тарьж, суулгалаа. Ойжуулалтын зориулалттай хамгийн тэсвэртэй мод болох шинэс, хайлаас, гүйлс, интоор, агч зэрэг моддыг дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Ахмадын хороолол болон Баянзүрх хайрхан уулын мод үржүүлгийн талбайд тариалсан юм.

No comments:
Post a Comment