Monday, May 4, 2015

Гэмт хэргээс сэргийлье

БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Оюутны хотхоны байрнуудын багш, байрын зөвлөлийн дарга, оюутнуудтай гэмт хэргээс урдчилан сэргийлэх талаар яриа хийлээ. Оюутнууд олноор байрладаг байрны ойролцоо БАР, ПАБ зөвшөөрсөн цагаас хэтэрч ажилладаг, түүнд оюутнууд цагаар ажил хийдэг. Үүнээс болж оюутнууд гэмт хэргийн золиос болдог талаар мэдээлэл өглөө. Энэхүү уулзалт зөвлөгөөнөөс "оюутан цагдаа" ээлжилж ажиллуулах шийдвэр гаргалаа. Оюутан цагдаа болсон тухайн оюутан шөнийн 2:00 цаг хүртэл цагдаагийн албан хаагчидтай хамтарч эргүүл хийх юм. Тухайн оюутныг эргүүлд хамт авч явсан цагдаагийн албан хаагч байранд нь хүргэж өгч, багшид хүлээлгэж өгнө. Энэхүү ажлын ач холбогдол нь нийгмийн сайн сайхны төлөө оюутнууд гар бие оролцож ажиллаж үзэх, цаашлаад найз нөхдүүддээ зөвөөр үлгэр дуурайлал болох зорилготой юм.



No comments:

Post a Comment

2018 оны 1 дүгээр улирлын тайлан

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТСИЙН 6 ДУГААР ХОРООНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГА...