Thursday, May 14, 2015

ХАРИЛЦАН ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтэстэй харилцан туршлага судлах, туршлага солилцох хүсэлт тавьснаар  тус уулзалт 2015 оны тавдугаар сарын 11-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Иргэний танхимд  боллоо.
Уулзалтын зорилго нь Төрийн бодлого, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах шинэлэг санал, санаачлагын талаар харилцан мэдээлэл авч, туршлага судлах юм.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр  хэлтсээс баримталж буй бодлого, зорилт, түүний хэрэгжилт, Иргэний танхимын үйл ажиллагааны талаар товч танилцуулж харилцан мэдээлэл солилцлоо.
Мөн Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж байгаа явуулын Иргэний танхим, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны талаарх шинэлэг арга барил, сайн туршлагаасаа хуваалцсан юм.


eh survalj http://www.chingelteicouncil.mn/news/505.html

No comments:

Post a Comment

2018 оны 1 дүгээр улирлын тайлан

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТСИЙН 6 ДУГААР ХОРООНЫ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГА...